Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул сумын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар захиалан хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр "Мөнх ногоон жодоо" ХХК, "Мөнх ногоон ой" ХХК ажиллаж байна.

Ажлын явцад Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн анги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагчид газар дээр нь хяналт тавин ажиллаж, төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын чанар, биологийн бэлдмэлийн хэрэглээнд тогтмол хяналт тавьж байна.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээ нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, мод, сөөгийг хөнөөлт шавжийн олшролоос хамгаалах, ойн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн чухал ажил гэж Ойн газраас мэдээллээ. 


 

1 Сэтгэгдэл
Lost Bitcoin, Ethereum, USDT, or other cryptocurrency to a scam? DIGITAL LIGHT SOLUTION provides professional cryptocurrency investigation and blockchain tracing services for victims of online fraud, fake investment platforms, Romance Crypto Scams, and unauthorized wallet transactions. At DIGITAL LIGHT SOLUTION, our experienced specialists use advanced blockchain analysis to investigate suspicious transactions and help clients understand the options available for pursuing their cases. If you have transaction records, wallet addresses, screenshots, or proof of payment, don't delay. Every detail can be valuable during an investigation. It's not too late to get your money back. Support team available 24/7. Email:digitallightsolution@qualityservice. com and Telegram ——digitallightsolution
Хамгийн их уншсан