Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
УНТЭ бамбай булчирхайн шинэ эмчилгээ амжилттай нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн мэс заслын баг хамт олон бамбай булчирхайн зангилааг эмчлэх хамгийн бага инвазив, орчин үеийн лазер аблаци (Laser Ablation) эмчилгээний аргыг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, анхны эмчилгээг амжилттай хийжээ.

Лазер аблаци нь хэт авиан оношилгооны хяналтын дор нарийн ширхэгтэй зүүгээр лазерын энергийг зангилаанд хүргэн, эмгэг эдийг дулааны аргаар агшаан эмчлэх дэвшилтэт технологи юм. Энэхүү арга нь зөвхөн эмгэг эдэд үйлчилж, эрүүл эдийг аль болох хадгалдгаараа онцлог бөгөөд олон улсын эмнэлзүйн практикт өргөн хэрэглэгдэж байна.

Шинэ технологийг амжилттай нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн, аюулгүй эмчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, бамбай булчирхайн зангилааны эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи, инновацыг нутагшуулах чиглэлээр тууштай ажиллаж буй юм байна. 



Эх сурвалж: УНТЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан