Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ Та угаарын хийн мэдрэгчээ шалгасан уу #ШУУД ГБХНХЯ болон НДЕГ-ын удирдлагууд суурь тэтгэврийн талаар мэдээлэл өгч байна Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой ажлын хэсэг байгууллаа Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ
COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө

Гадаад харилцааны дэд сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17-ын Дээд, өндөр түвшний арга хэмжээ хариуцсан дэд хорооны дарга Г.Амартүвшин, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нар энэ сарын 7-нд хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт цахимаар мэдээлэл өглөө.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн нар мөн оролцсон байна.

Цахим уулзалтын үеэр UNCCD COP17 бага хурал эхлэхэд 40 орчим хоног үлдсэнийг онцолж, Монгол Улс энэхүү олон улсын өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй хангаж буйг танилцууллаа.

Мөн хилийн чанад дахь ДТГ-ууд суугаа болон хавсран суугаа орнуудад бага хурлыг сурталчлан таниулах, холбогдох төрийн байгууллага, олон улсын байгууллага, түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж буйг үнэлж, цаашид уг ажлыг улам эрчимжүүлэхийг хүслээ.

Уулзалтад оролцсон Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар COP17 бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулахад үргэлжлүүлэн идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан