Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон зохион байгуулагдана.

“Улаанбаатарын үдэш 2026” тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэх бол Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунууд үзэгчдэд хүрнэ.

Тоглолтод Хурд, Camerton, 3 охин, The Royal Heartaches, Uvertura, этник хөгжмийн “Agmat” хамтлаг, “Хан Тэнгэр” хамтлаг , бүжгийн “Dance Chance” хамтлагууд болон МУГЖ С.Наран, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА П.Баярцэнгэл, МУСТА О.Гантулга, МУСТА Д.Намсрайноров, МУСТА Ж.Хишигбат, МУСТА ятгач Г.Солонго, залуу уран бүтээлч MVCHI, NOMUKI, Э.Анударь зэрэг уран бүтээлчид оролцож, нийслэлчүүд болон наадамчин олонд ая дуугаа өргөн барина.

Эрхэм нийслэлчүүд та бүхнийг энэхүү үндэсний их баяр наадмын “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан