Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Онцгой байдлын байгууллагаас худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, зочлох үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, авто, тоглоом, соёл, урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн  9 чиглэлийн 84 төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө.

Мөн 146 төрлийн бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт баримт бичиг шаардахгүй, хяналт шалгалт хийхгүйгээр зөвлөмжид суурилсан үйлчилгээ үзүүлэх тогтолцоог хэрэгжүүлж, 2026 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон Зөвшөөрлийн цахим систем -ээр дамжуулан хүсэлтийн дагуу галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Он гарсаар эхний  хагас жилийн байдлаар орон нутагт 2373, нийслэлд 3552 буюу нийт 5925  иргэн, хуулийн этгээдэд   галын аюулгүй байдлын дүгнэлт олгохын зэрэгцээ нийслэлийн хэмжээнд Зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн 1057 хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Төрийн үйлчилгээг эрсдэлд суурилсан, зөвлөн туслах хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний шат дамжлага, баримт бичгийн бүрдүүлэлтийг бууруулж, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ зөвшөөрлийн цахим системийн ашиглалтыг өргөжүүлснээр үйлчилгээний ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал сайжирч, хүний оролцоог багасган, шийдвэрлэлтийн шуурхай байдлыг 90 хувиар нэмэгдүүлээд байна.

Мөн Галын аюулгүй байдлын зөвлөмжийг урьдчилан хүргүүлснээр байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хяналтын тогтолцоог сайжруулах, галын аюулгүй байдлын шаардлагыг сайн дурын үндсэн дээр хангах нөхцөл бүрдэж, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан