Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын наадмын түрүү бөхийн шагнал 15 сая төгрөг, харваачийнх 8 сая төгрөг, морины бай 5 сая төгрөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа Оюутан цэргүүд анхны байлдааны буудлагын дасгалаа амжилттай гүйцэтгэлээ Хотын дарга Б.Пүрэвдагва “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын байршилд ажиллаж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
БИРЖЭЭР 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн амжилттай арилжаагаар 268.8 мянган тонн нүүрсийг нийт 23.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:

✅ Эрчим хүчний нүүрс - 64.0 мянган тонн, 68.6 ам.доллароор арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅ 1/3 коксжих нүүрс 128.0 мянган тонн, 75.8 ам.доллароор арилжаалж нийт 9.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅ 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн, 94.3⟶110.8 (+17.5%) ам.доллароор арилжаалж нийт 7.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 16.5 ам.доллар буюу 17.5% өссөн.

✅ Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс - 12.8 мянган тонн, 139.7⟶152.2 (+8.9%) ам.доллароор арилжаалж нийт 1.95 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллар буюу 8.9% өссөн.

2026 оны хагас жилийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 169 удаагийн арилжаагаар 818.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.5 сая тонн нүүрс биржээр арилжлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан