Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийнхээ ойд зориулан “Монгол шуудан” ХК-тай хамтран МИАТ 70 шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргаж өнөөдөр нээлтийг нь хийлээ.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай маркийг нээж хэлсэн үгэндээ “МИАТ ТӨХК нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай агаарын замаар холбож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.Өнөөдөр анхны шуудангийн маркаа нээж байгаад түүхэн үйл явдалд гэрч болж оролцож байгаадаа баяртай байна. Хамтран ажилласан Монгол шуудан компанийнханд талархал илэрхийлье” гэв. МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн шуудангийн марканд “МИАТ ТӨХК-ийн албан ёсны лого болон тэнгэрт хөөрөн нисэж буй Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг дүрсэлсэн нь энэ хөлгөөрөө дэлхийн улс орнуудад хүрэх бэлгэдлийг илэрхийлсэн юм. Манай компани 2023 оноос уг агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, технологийн шинэчлэл, хөгжлийн илэрхийлэл болсон юм” гэлээ. Монгол шуудан компанийн захирал Г.Тэлмэн “Монгол Улс бие даан иргэний агаарын тээврийн салбарыг үүсгэн байгуулсан түүхт 70 жилийн ой тохиож байна. Бидний сорилт ижил бөгөөд төрийн өмнө үүрэг хүлээсэн хоёр байгууллага юм. Миний өвөө иргэний нисэхэд ажиллаж байсан түүхтэй” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ. Энэхүү марк нь МИАТ ТӨХК-ийн 70 жилийн түүхэн замнал, үндэсний иргэний агаарын тээврийн хөгжил, Монгол Улсыг дэлхийтэй холбосон эрхэм үйлсийг мөнхлөн үлдээсэн филателийн үнэ цэнтэй бүтээл юм

 

 

      

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан