Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад хэд хэдэн онцлог бий. Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. 

Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно. 

Хурдан морьдын сэрвээний өндөр намтай холбоотой хэл дагуулсан асуудал гардаг. Энэ удаад дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулдаг байх байдлаар зохион байгуулагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт газар дээр суурилагдаж, туршилтууд хийгдсэн. Цаашдаа Монгол морины удмын санг бүрдүүлнэ. 

Бүх тасалбар болон урилгыг комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөх хүн байхгүй. Монголчууд бидний соёл уламжлал байдгийн дагуу гадаадын зочидтой үнэ төлбөргүй урилга тарааж байгаа.

Нийт 208 орчим аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний эрхийг олгоно. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газартай холбогдох компаниуд нь хамтраад олон улсын хоолны өдөрлөг арга хэмжээ явагдана. Үндэсний үйлдвэрлэгч компаниудаа урьж, тусгайлан зассан талбай дээр өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлах, зарж борлуулах үйл ажиллагаа болно.

Энэ жил 1,024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана. Долоодугаар сарын 13-нд дэлхийн адууны өдрийн баяр Хүй долоон худагт болно" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан