Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо. 

“Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын даргатай уулзахдаа, хууль, эрх зүйн бодлогын зарим асуудлуудыг шийдсэнээр зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Монголын банк бус санхүүгийн салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа банкны шалгуурыг төдийлөн хангадаггүй иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж иржээ. Давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл хэрэглээний зээл хумигдаж, арилжааны банкны шалгуурт хүрч чадахгүй байгаа иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд жилийн 48 хувийн хүүтэй финтек зээлийг авч байна гэсэн үг юм.

Монголын банк бус санхүүгийн байгууллага төрийн бус байгууллагын зүгээс “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай” хуулийн 20.2.6-д “...банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан нь зөвхөн банкны салбарт үйлчлэх тухайлсан зохицуулалт бөгөөд санхүүгийн салбарын оролцогчдод хамаардаггүй. Энэ нь ББСБ-ууд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хүртэлх хувийн (банкнаас 4 дахин өндөр) татвар төлснөөр зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болж байна гэж тайлбарлаж байлаа.

Үүнээс гадна Монголбанкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй нөхцөлийг бий болгодог зэрэг асуудлуудыг хөндлөө.

Мөн Монгол банкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй болгож байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нэг зорилго байгаа учраас одоо мөрдөгдөж байгаа банк бус санхүүгийн байгууллагын жилийн 48 хувийн зээлийн хүүг эхний ээлжид арилжааны банкны түвшинд хүргэж, буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо. Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд өрсөлдөөнийг дэмжих нь нэн чухал. Тиймээс Улсын Их Хурал шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах болно гэсэн байр суурийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан