Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Хуулийн этгээдэд оногдуулах таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгох хуулийн төслийг хэлэлцэнэ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгажээ
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (MCК)-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий нийт 461.76 сая ам.долларын өртөгтэй II Компакт гэрээ буюу “Усны Компакт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Уг хөтөлбөр нь Монгол Улсын дэд бүтцийн стратегийн чухал хөрөнгө оруулалтын нэг бөгөөд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, усны нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ус дахин ашиглалтыг нэвтрүүлэх зорилготой юм.

Голомт банк 2021-2026 оны хугацаанд энэхүү үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг тасралтгүй дэмжин төслийн гүйцэтгэгч талын санхүүгийн үйлчилгээ үзүүлж, хамтран ажилласан билээ. Тухайлбал, Улаанбаатар хотын ус хангамжийн “Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” болон “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд нийт 51.6 сая ам.долларын урт хугацаат ногоон баталгаануудыг нээн ажиллалаа. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж, газрын доорх усны нөөцийн хэт ашиглалтыг бууруулах, үйлдвэрийн хэрэглээнд дахин боловсруулсан усыг ашиглах шийдлийг нэвтрүүлэх, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зэрэг олон талын эерэг үр нөлөө үзүүлж, мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буй юм. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монголын Мянганы сорилтын сан, үндсэн болон туслан гүйцэтгэгч байгууллагууд, оролцогч бүх талууд, хамтран ажилласан түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.

Монгол Улсын Усны элч банк болох Голомт банк цэнхэр санхүүжилтийн үйлчилгээгээр дамжуулан эрүүл, аюулгүй усны хангамж, бохир усны менежмент болон холбогдох дэд бүтцийн шийдлүүдийг идэвхтэй дэмжин ажилладаг.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан