Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ

21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.  Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид оролцоно. Нээлттэй ангилалд 143, эмэгтэй ангилалд 101 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын үйл явдал бус, Монгол Улсын олон улсын нэр хүнд, спортын хөгжилд өндөр ач холбогдолтой. Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан