Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана Дараах чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орлоо Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдлээ Б.Дашпүрэв: Иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв Голомт банк "Монгол Улсын шилдэг дижитал банк"-аар дахин шалгарлаа “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, компанийн засаглалыг сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо.

Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, хэмнэх, төлбөрөө хялбараар зохицуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг даалгалаа.

Мөн тус тогтоолоор эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн давах хүрээнд;

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах,

-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах;

-Эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан