Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
thumbnail received_1461948178731463received_1461948178731463

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор төлөвлөж байна.Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй.Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар.Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт ордог.

Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.доллар болсон.Хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.  Манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан  нь  2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн гэсэн үг юм.Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг.Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.2025 онд Казахстанаас 24 мянга гаруй хүн манай улсад, манай мөн тооны иргэн Казахстанд зорчсон. Казахстаны 575 иргэн манай улсад оршин суух эрхтэй бол тус улсад манай 4,000 гаруй иргэн оршин суух эрхтэй юм.2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон. 2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна.

2 Сэтгэгдэл
Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Хэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу. if you want to sell your kidney for money $ 780,000.00USD contact this hospital email
Мафийнхан шиг хар нүдний шил зүүгээд л, ямар ч наад захын соёлгүй
Хамгийн их уншсан