Дэлхийн мэдрэлийн эмч нарын наймдугаар конгресс Бразилийн Брасилиа хотод энэ сарын 09-13 өдрүүдэд болж, дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй эмч ирж оролцжээ. Монгол улсаас Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэл судлалын клиникийн эрхлэгч Р.Амарбаясгалан оролцож, ”Монголын тархины шигдээсийн үеийн судасны бөглөрлийн уг шалтгааны судалгаа” илтгэлийг тавьсан байна. Мөн Монголын харвалтын нийгэмлэг өөрийн үйл ажиллагаагаараа олон улсын байгууллагын гуравдугаар шагнал болор цом хүртэж хурлын индэр дээр улсынхаа далбааг мандуулжээ. Нийгэмлэгийнхээ ажлаа өндрөөр үнэлүүлж болор цом авсанд Дэлхийн Харвалтын байгууллагын тэргүүн профессор В.Норвин Р.Амарбаясгалан эмчид онцлон баяр хүргэсэн байна.