"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 38 хоног үлдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Иймд хагас болон бүтэн марафонд оролцогчдод зориулан үндсэн бэлтгэлийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:
- Уралдааны өмнө тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган, тууштай бэлтгэл хийгээрэй.
- Гүйх техникийг зөв эзэмшсэнээр гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлээ сайжруулах боломжтой. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
- Бие махбод сэргэх хугацааг харгалзан, өөрийн онцлогт тохируулан бэлтгэлийн давтамж, ачааллаа зөв тохируулаарай.
- Хөлд эвтэйхэн, өмнө нь туршиж дассан гутал, хөлс шингэдэг хувцас сонгон өмсөөрэй. Уралдааны өдөр шинэ хувцас, хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь өмнө нь хэрэглэж байгаагүй зүйлс нь тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох, зэрэг эрсдэл дагуулж болзошгүй.
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
0 Сэтгэгдэл
























