Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, ЭМД-ын санхүүжилт, эмч ажилчдын цалин хангамжийн асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, ард түмний хамгийн их хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах үүрэг өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар”Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, оновчтой болгож, даатгалаар авдаг тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, мөн хөнгөлөлтэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулана” гэлээ.

Түүнчлэн бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийн мэдээллийг нэг цахим системээр дамжуулдаг болох мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, шатлал хоорондын уялдааг сайжруулахад шаардлагатай цахим шилжилтийг богино хугацаанд хийхийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар төсвийн боломж, бодит нөхцөлд тулгуурлан эдгээр чиглэлүүдийн уялдааг хангаж, салбарын тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр үе шаттай сайжруулалт хийхэд анхаарч ажиллана гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан