Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.

Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Хамгийн богино зайд буюу 1.5 км-т гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг (гэр бүлийн гишүүн бүр 5000 төгрөг) байна. Мөн эрүүл мэндийн гүйлт болох 5 км-т 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг байх юм. Гүйлтийн 10 км-ийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 50 мянган төгрөг байна. 

Хагас марафон буюу 21 км-ийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 70 мянган төгрөг байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд гүйх бөгөөд 90 мянган төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой. Мөн тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүй бүргүүлж оролцоно.

Энэ жилийн хувьд бүртгэлийн хураамжаа төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах, засуулах боломжгүй.

Түүнчлэн 1.5 км болон 5 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаарыг дараах байршлуудад тавдугаар сарын 1-15-ны 09:00-17:00 цагийн хооронд олгоно.

  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар - Утас: 70002785
  • Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 70141983
  • Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 11450511
  • Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 70213435
  • Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 70491280
  • Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 70233601
  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 11344783
  • Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 11315651
  • Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 70176348
  • Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо - Утас: 77773113

 НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан