Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай болон Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, эхний хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асуув.Тэрбээр, сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцын талаар бүрэн мэдээлэл авахыг хүслээ. Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү төсөл 4 үе шаттай хэрэгжиж 796 ариун цэврийн байгууламж барихаар төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 506 ариун цэврийн байгууламжийг бүрэн барьж дуусгасан. Төсөл 2025 оны 6 дугаар сард бүрэн дуусахаар төлөвлөж байна гээд энэхүү төслийн хөрөнгө, санхүү зэрэг  мэдээллийг түүнд бичгээр хүргүүлэхээр боллоо. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр батлав. Түүний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг өрнүүлэв. УИХ-ын гишүүн М.Сарнай Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгоход ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар тодруулахад дээрх ажлын хэсгийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил дутагдлын талаар мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагын дүгнэлтийг авч үзэх, цаашид олон нийтэд ил тод болгохын тулд эцэг, эхчүүдийн саналыг сонсох зэргээр удирдамжид заасны дагуу ажиллана гээд Ажлын хэсгийн эцсийн зорилго нь зээлийн санг шударгаар зарцуулах жишиг тогтооход чиглэнэ гэв.УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тавьсан Боловсролын сангийн зээлээр урианхай, тува, цаатан иргэдийг суралцуулахад өнгөрсөн жил 4 тэрбум, энэ жил 4,5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ зээл эдгээр хүмүүст хэрхэн олгогддог вэ гэсэн асуултад Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу үндэстний цөөнхийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг дурдаад, Боловсролын зээлийн сангаас 2021 оноос үндэстний цөөнх болох тува, цаатан суралцагчдад зээл олгож байсан бол 2024 оноос урианхай иргэдийг хамруулахаар нэмсэн гэлээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нийт 18-30 насны 5 мянган урианхай иргэдээс 32-ыг нь суралцуулахаар болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Асуулт, хариулт өндөрлөсний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн  удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж,  батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


  БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан