Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээснээр бүрэн эрхийн асуудал хөндөгдөв

Улсын дээд шүүхээс Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн шийдвэрийг танилцуулсан. Дээд шүүхээс таван асуудлыг авч хэлэлцсний гуравт, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд/-ийн холбогдсон хэргийн талаар байв. Энэхүү дээд шүүхийн шийдвэрт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж буй. Учир нь, УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтын дагуу эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.

Тодруулбал, өнгөрөгч Лхагва гарагт шүүхийн шийдвэрийг танилцуулснаар, "Д.Цогтбаатарыг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Харин бусад ял шийтгэлийг хэвээр үлдээв" гэсэн билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж буйг танилцуулсан билээ.

Хуралдааны үеэр шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Пүрэвсүрэн танилцуулахдаа "Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж, энэ хэсэгт хамаарах хүмүүс дотор Б.Батбаяр, Ч.Энхбат, Б.Будхүү, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Ч.Мөнхбаяр нар холбогдож буй. Зээлийн удирдлагын хорооны гишүүн Д.Цогтбаатарын үйлдэл холбогдлоос Сэлэнгийн гефорд, "Пи Си Вай" ХХК-тай холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин бусад үйлдэлд /“Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК/ тогтоол хэвээр үлдсэн" гэсэн юм.

2 Сэтгэгдэл
Hi everyone I am Emily Naomi wanna give a big thanks to this wonderful psychic for bringing my husband back to me.. I never really believed in magic spells or anything spiritual but a trusted friend opened my eyes to the truth about life. My marriage was heading to divorce a few months ago. I was so confused and devastated with no clue or help on how to prevent it, till I was introduced to this psychic Priest Ray that did a love spell and broke every spiritual distraction from my marriage. A day later my husband started showing me love and care even better than it used to be, he’s ready to talk things through and find ways for us to stay happy. It’s such a miracle that my marriage can be saved so quickly without stress. You can also contact him for help by email psychicspellshrine@gmail.com or you can also visit his website: https://psychicspellshrine.wixsite.com/my-site
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан