Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо

Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад өөрчлөлт орлоо. Үүнтэй холбоотойгоор маягт нөхөх зааварт өөрчлөлт оржээ.

Зааврыг өнөөдрөөс албажуулж “Авлигатай тэмцэх газар”-ын албан ёсны цахим хаягт байршуулна гэж мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, Ахлах комиссар н.Баярсайханы яриаг сонсгоё.Барьж байгуулсан, худалдан авсан хөрөнгийн анхны үнэ, давхар ажил хийдэг эсэх, виртуал хөрөнгөтэй эсэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмснээс дээш хэмжээтэй хөдлөх хөрөнгө байвал ирэх жилээс эхлэн заавал мэдүүлнэ.

Мэдүүлэг гаргагчид өмнө нь 20 орчим агуулгаар хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол шинэчилсэн маягтаар зарим талбар шинээр нэмэгдэж цар хүрээний хувьд өргөжсөн байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан