Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Сумъяа: Гудамжинд худалдаалагдаж байгаа Пиротехникийн хэрэгсэл авахаас зайлс хийгээрэй С.Мөнхсайхан: "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барьж байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрчээ Дэлхийн өв - Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас хяналтын камер байрлуулах ажил үргэлжилж байна Ази тивийн аварга П.Орхонг “Бөртэ Чоно-2024” шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол их байна Боловсролын яамнаас цахим сургалтын хуваарийг танилцуулав М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж юм “Төр засаг Евразийн хэлэлцээрийг эргэн харж үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй”
С.Мөнхсайхан: "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барьж байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барих асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан  “Манай улсад хавдрын нөхцөл маш хүнд байна. Эрүүл мэндийн яамны зүгээс хавдраас бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн яаж эрт илрүүлэх вэ, илрүүлсэн өвчлөлийг хэрхэн чирэгдэл багатай эмчлэх тал дээр бодлого барьж байна. Олон улсын түвшинд хүрсэн, шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан эмчилгээ, шинжлэх ухаанч үйлчилгээ үзүүлэхэд "Хавдар судлалын үндэсний төв II"-ын зорилго оршиж байгаа юм.  Иймд "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барьж байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүнд 4-5 жилийн хугацаа шаардах байх. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвөө бид өргөтгөж,  тусламж үйлчигээгээ сайжруулах зайлшгүй шаардлагатай.  Тиймээс 2025 оны төсөвт өнөөдрийн ХСҮТ-ийг өргөтгөж, шинэчлэх төсвийг суулгасан” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан