Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
НЯРАЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна. Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшин төдийлөн сайн буурахгүй байна. 2023 оны байдлаар 64306 нярай амьд төрснөөс 496 нярай эндсэн бөгөөд эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлж байна. 



Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн баасан гарагт /2024.11.08/ үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нярайн салбарын бодлогын баримт бичиг болох Үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ. Үндэсний багийн гишүүдийн АНУ, Япон, БНХАУ-ын профессоруудтай хамтран хийсэн судалгаагаар төлөвлөгөөнд туссан ажлууд болох нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулах, түүнчлэн дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгаануудад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, нярайг эрт илрүүлэгт хамруулж өвчин эмгэгийг нь илрүүлснээр одоогийн 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэсэн үр дүн гарчээ. 



Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан улс орны үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал, эх орны ирээдүй байдаг эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ, идэвх санаачилгатай ажиллаж байгаа үндэсний багийн гишүүдэд талархаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан