Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО

Б.ЖАВХЛАН

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртлээ. Тэрээр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас медаль хүртсэн найм дахь монгол тамирчин болж, Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монгол Улсын дөрөв дэх алтан медальтан болов.

Эх сурвалж:www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан