Намрын чуулган завсарласан энэ хугацаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутгаар явж, иргэдийн санал бодлыг сонсох, тулгамдсан асуудлыг нь холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.
Тэрээр эхний уулзалтаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын уулзалтаар эхлүүллээ.
Сурагчид асуудлаа нээлттэй ярьж, үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийллээ. Тэд ЭШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь суурь мэдлэгээ бататгах, гүнзгийрүүлэн судлах, мэргэжлийн чиг баримжаагаа төлөвлөх хугацаа олгосонд талархаж буйгаа илэрхийлээд мөн анги танхим, дотуур байрны хүрэлцээ, ариун цэврийн өрөөний орчин нөхцөл, мэргэжлийн багш нарын дутагдал, интернэтийн хурдны асуудлыг хөндөв.