Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Эрхэм гишүүн Д.Энхтүвшингийн “улс төр”-ийн ард МҮХАҮТ-ын сонгууль байсан уу?

Б.БАЯР

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдоод дөрвөн сар гаруй болж байна.Тэрээр сүүлийн үед сүрхий идэвхтэй гишүүн болсон. Эрхэм гишүүн өөрийн цахим хуудастаа “…МАН: Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна. АН: Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана. ХҮН нам: Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална гэж сонгуулиар дөрөвхөн сарын өмнө амласан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувь нэмэгдүүлж, ДНБ-ий 37.7 хувь болгож нэмэгдүүлэх төсвийн төсөл оруулж ирсэн. Нэмэгдүүлсэн төсвийг дэмжихгүй, данхар төсвөө танахыг шаардаж байна. МАН-ын 68, АН-ын 42, ХҮН намын найман гишүүнийг хэлсэн ярьснаасаа буцахгүй байхыг уриалж байна. Сонгогчид та бүхэн ч бас төсвийн зардлыг нэмэгдүүлэх юм улстөрчдөөс гуйхгүй байхыг уриалж байна” гэсэн.Түүний хийж буй улс төр зарчмын хувьд зөв л дөө. Гэхдээ цаг, бай хоёр нь буруу байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв манай аж ахуйн нэгж, компаниудын сэтгэл, зүтгэл, бяр нь байвал тэдэнд зориулсан гэлтэй л болсон. Угаасаа олон жил уриа лоозонгийн хэмжээнд яригдаж, мөрөөдлийн статустай явж ирсэн мега төслүүд гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд, тэдний хөрөнгө оруулалтыг хүчээр л хөдөлнө, хэрэгжинэ. Гэтэл мань гишүүн яг ийм төсвийг хэлэлцэх үеэр жаахан солгойдуу асуудал ярьж гарч ирсэн нь улс төр, бизнесийнхний анхаарлыг татлаа.Гэвч эрхэм гишүүн Д.Энхтүвшингийн энэ “улс төр”-ийн учир тодорхой болж байх шиг байна.Мань эр удахгүй, энэ сарын сүүлчээр МҮХАҮТ-ын ажлаа өгөхөөр болжээ. Угаасаа УИХ-ын гишүүн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр давхар ажиллах хориотой. УИХ-ын Тамгын газраас энэ зөрчилд нь сануулах арга хэмжээ авсан. Хэрэв энэ чигээрээ яваад байвал бүрэн эрх нь хөндөгдөхөөр болоод байсан юм. Ямартай Д.Энхтүвшин ч таван сар хэртэй ийм “давхар дээл”-тэй явчихлаа.Нэг үгээр хэлбэл, түүний гэнэт улс төр хийгээд эхэлсэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлаа өгөхтэй нь холбоотой аж. Нэгэнт энэ албан тушаал дээр байж байгаад УИХ-ын гишүүн болчихсон учраас МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүд түүнээс үр дүн нэхнэ. Ердөө хэдхэн хоногийн дараа ажлаа өгөхдөө хэлэх үгтэй байх нь Д.Энхтүвшингийн зайлшгүй шаардлага юм. Тиймээс ч өнгөрсөн даваа гаригт “…МАН мөрийн хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжинэ гэж тусгасан учраас би нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирлээ. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг харагдаж байна. Гишүүд амьдралаас хэт тасарчихсан байна. Иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Тиймээс би 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол төсвийг дэмжихгүй. Гишүүд тойрогтоо мөнгө тавиулах гэсэн сонирхолдоо л хөтлөгдөж байна.Зарчмын зөрүүтэй санал гэдэг дээр гишүүд нэмж хэрэгцээгүй зарлага оруулж ирсэн. Би намын бүлгийн анхны хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд байр суурь илэрхийлэхэд надад гишүүдээс дарамт ирсэн. Төсөв хэлэлцэхэд чуулган дээр хүртэл Н.Учрал сайд над руу дайрах жишээний. Би энд хулгай хийх гэж орж ирээгүй шүү. Надад өөрийн гэсэн үнэт зүйл, зарчим бий. Би улс орон, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Түүнээс биш нам хоёрдугаарт. Тиймээс би энэ Засгийн газарт итгэл алдарч байна. Амласнаасаа буцаж байна.Хэрэв энэ байдлаараа олон жил явбал энд байх утгагүй. Хамгийн цаадах нь 2-3 жил харна. МАН төсөв тойрсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би энд хий дэмий байх шаардлага алга” гэж мэдэгдсэн.Гэхдээ түүний энэ улс төрийн ард, үүгээр халхавчлан өөрийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа хүн нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн юм байна. Тэрээр Д.Энхтүвшинг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болоход дэмжиж ажилласан. Энэ хоёр хүн маш сайн ойлголцдог, ерөнхийдөө Д.Энхтүвшин түүнийг сайн ойлгодог. Харин одоо Т.Дүүрэнд МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчөөр яг түүн шиг өөрийг нь одоогийн албан тушаалаас нь солихгүй, цаашдаа ойлголцоод явах хүн ирэх хэрэгтэй болсон. Гэтэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаа, сураг, магадлалаар үгэнд нь орохгүй, өөрийг нь сольчихоор хүмүүсийн нэр хүчтэй яригдах болжээ. Шулуухан хэлэхэд, ирээдүйн ерөнхийлөгчийн “гарал үүсэл” Засгийн газар руу заачихаад байгаа юм байна. Ер нь бол Т.Дүүрэнгийн ингээд байгаа нь учиртай. Түүнд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас мултарч болохгүй маш том шалтгаан бий. МҮХАҮТ-ын ЖДҮХС, Хөгжлийн банкных шиг асуудал босож ирнэ. Тэгэхээр өөрт нь халтай этгээдийг ерөнхийлөгч болгож болохгүй. Хэрэв одоо нэр нь яригдаж буй эсрэг байр суурьтай нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогдвол Т.Дүүрэн баларна. Тэрээр өөрийн эрх мэдлийн хүрээнд МҮХАҮТ-ын дансан дахь 5.0 сая ам.долларыг самрын бизнест оруулчихсан. Самар нь үнэд орж өгөхгүй МҮХАҮТ-ын мөнгийг царцаачихсан. Тиймээс л Д.Энхтүвшингийн хийсэн ажилтай, хэлсэн үгтэй буух амбиц дээр нь тоглолт хийж, дээрх үг, үйлдлүүдийнх нь “автор”-аар ажиллаад байгаа аж. Өнгөрсөн жил Д.Энхтүвшинг ерөнхийлөгч болоход энэ асуудал цухас сөхөгдөөд өнгөрч байв. Ер нь бол яг тэр 5.0 сая ам.долларын талаар тэр бүр мэдээл яриад байдаг хүн байхгүй л дээ. Гэхдээ МҮХАҮТ-ын дансан дахь мөнгө “хөдлөөд байна” гэдгийг бол гишүүд нь анзаараад байжээ. Жилийн өмнө 2023 оны есдүгээр сарын 14-нд МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлөөс ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарт 1/23 тоот албан бичиг хүргүүлжээ. Түүнд “Коёото” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Ц.Оюунцацралт, “Эм Си Эй” ХХК-ийн захирал Э.Оюунтэгш нарын гаргасан холбогдох гомдлыг хавсаргасан байжээ. Дээрх компанийн захирлууд“…Самрын экспортлогч компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгохгүй удааж, компаниудаас авилгал хээл хахууль авсан байж болзошгүй”, “…2018 оны эхээр банкинд 3.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байршуулсан байгаа юу” зэрэг 19 асуудлаар асуулт тавьж байв. Харин О.Амартүвшин, Т.Дүүрэн тэдгээртэй танилцаад “…Энэхүү гомдолд тавьсан асуудлууд нь ам дамжсан яриа таамагт үндэслэсэн,зарим нь гүтгэлгийн шинжтэй, цаг үетэйгээ нийцүүлэн хийсэн шинэчлэл өөрчлөлт болон МҮХАҮТ-ын удирдлага, хамт олны хичээл зүтгэл, ажлын үр дүнг үгүйсгэсэн байгааг Хяналтын зөвлөлийн гишүүд анхаарч үзэхийг хүсье” гэсэн хариу тайлбарыг хүргүүлсэн.  Энэ явдал Д.Энхтүвшинг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болдог сонгуулийн үеэр л болсон байдаг.Тиймээс МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд Танхимынхаа сүүлийн жилүүдийн дансны зарцуулалттай бодитоор танилцчихад гэмгүй л болов уу даа. МҮХАҮТ тойрсон олон зангилаа тайлагдаж, учиг хөврөх ч юм бил үү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан