Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Томуугийн тархалт идэвхжиж шар түвшинд хүрчээ

Ч.БЯМБАХАЖИД

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч байгаа арга хэмжээний  талаар мэдээлэл хийлээ. Өчигдрийн байдлаар томуугийн идэвхжил улсын хэмжээнд шар түвшинд хүрсэн байна. Сүүлийн долоо хоногт амбулаторид хандаж, тусламж үйлчилгээ авсан иргэдийн 5.2 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас ханджээ. Томуу, томуу төст өвчний идэвхжил өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувь, 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.3 хувиар бага үзүүлэлттэй байна гэдгийг албаныхан хэлж байв. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: 119 дугаарт залгаж, томуугийн зөвлөгөө авах боломжтой

Есдүгээр сараас эхлэн томуу, томуу төст өвчний 320 мянган хүн тун вакциныг хийсэн. Өнөөдрийн байдлаар вакцины хамрагдалт 90 хувьтай байна. Үр дүнгийн нөлөөллөөс хамаарч ирэх жилээс вакцины тоог нэмнэ. Энэ жил “Ханиаднаас хамтдаа сэргийлье” гэх уриатай ажиллаж байна. НЭМҮТ-ийн 119 дугаарт хандан 12-22 цагийн хооронд зөвхөн томуугийн мэдээ мэдээллүүдийг есөн шугамаар авах боломжтой. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүүхдийн тусламж үйлчилгээтэй  холбоотой шугамыг нэмж найман шугамаар дуудлага хүлээн авч, зөвлөгөө өгөхөөр шийдсэн.

ХӨСҮТ-ийн Томуугийн албаны тархвар судлаач Ч.Уртнасан: Өвчлөл 11, 12 дугаар сард оргил үедээ хүрнэ

-2024 оны арваннэгдүгээр сарын 3-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 961 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.8 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн байна. Улмаар 236 орыг нэмэлтээр дэлгэсэн.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 21.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Өмнөх долоо хоногоос 1.0 хувь, 2023 оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгдсэн.  Одоогоор нэг аймаг ногоон түвшинд, идэвхжилийн түвшин буюу шар түвшинд Улаанбаатар хот болон 17 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшин буюу улбар шар түвшинд хоёр  аймаг байна. Насны хувьд, 46 орчим хувийг тав хүртэлх насны хүүхдүүд, 77 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Харин амьсгалын замын цочмог хүнд халдварын 85 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. 57 орчим хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуугийн өвчлөл аравдугаар сарын сүүлээр эхэлж, 11, 12 сард оргил үедээ хүрдэг. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 50 орчим хувийг зөвхөн нийслэлд эзэлж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагын 12 орчим хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж байна.

ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Оюунчимэг: Дархлаажуулалтад заавал хамрагдаарай

-Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг ханилгах, халуурах, хоолой өвдөх зэргээр илэрнэ. Хүүхдүүд амьсгал авахдаа хяхтнах, юм зурж байгаа мэт ханиалгасан тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд томуугийн вакцин дархлаажуулалтад заавал хамрагдах хэрэгтэй. Мөн айл өрх бүр халуун хэмжигч шилтэй байж 38.5 ба түүнээс доош хэмтэй халуурвал аюул багатай гэж үзнэ. 38.5-с дээш халуурвал өндөр эрсдэлтэйд тооцно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарч, дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

“Зинт” эмнэлгийн зөвлөх эмч Т.Навчаа:  Ханиаж, найтаах соёлтой байх хэрэгтэй

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам бол дархлаажуулалт юм. Мөн өдөрт 6-10 удаа гараа сайтар угаах хэрэгтэй. Ингэснээр томуу болон бусад олон төрлийн өвчнөөс сэргийлнэ. Томуугаас сэргийлэх дараагийн алхам ханиаж найтаах соёлд суралцах юм. Вирус 3-4 метр үсэрч, агаарт ойролцоогоор 10 минут байдаг тул ил задгай ханиаж, найтаахгүй байх хэрэгтэй. Мөн агааржуулалт маш сайн хийх хэрэгтэй. Жишээлбэл, өвлийн улиралд цонхоо хоёр удаа 10 минут нээх, агааржуулагч ашиглах, хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч ашиглах зэргээр сэргийлэх боломжтой. Мөн цэвэрлэгээ, ариутгал сайн хийж, зай барих хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан