Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Ибупрофен-денк 400 мг шахмал эмийг жоргүй авах боломжтой болголоо

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн бүртгэлийн мэдээний сан дахь эмийн олгох нөхцөлийн мэдээлэлд үнэлгээ хийж, үнэлгээний дүнг Хүний эмийн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцүүллээ.Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу:

1. Лайсмэд мэдээний сан дахь бүртгэлийн дугаар, олгох нөхцөл, хэрэглэх заавар зэрэг мэдээллийн зөрүүтэй байгаа 61 байгууллагын 172 нэрийн эмийн талаарх нэмэлт тодруулга мэдээллийг эм бүртгүүлэгч байгууллагуудаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллаж байна. Тодруулга мэдээлэлд үндэслэн зөрүүний асуудлыг тухай бүр шийдвэрлэхээр ажиллаж байна.

2. Лайсмэд мэдээний сан дахь олгох нөхцөлтэй холбоотой техник алдааны засварыг хийж байна.Тухайлбал: F20020626MO00941 бүртгэлийн дугаартай Ибупрофен-Денк 400мг жоргүй олгох шахмал эмийн олгох нөхцлийг бүртгүүлэгч байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр жортой болгон илгээж, баталгаажуулсан алдааг засварлалаа.Иймд тус эмийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс бүх эмийн сангаас жоргүй авах боломжтой боллоо гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан