Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа шагайн гадна xажуугийн xолбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр ГССҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор Т.Мөнxсайxан, Спортын гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч Б.Эрдэнэболд, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал нараас гадна мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Алтай, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.Спортын гэмтлийн мэс заслын тасагт мөр, өвдөгний дурангийн мэс заслаас гадна спортын шалтгаант олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ.