Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.АЛТАНСҮХ ЦЭРГИЙН ГАРДАН ТУЛААНЫ СПОРТЫН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

 

Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна. Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг эрэгтэй тамирчин болж байв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан