Сумын төвийн оршин суугчдын тав тухыг хангах, сумандаа сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд олон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь сумдад баригдан ашиглалтад орж буй #Хагас автомат уурын зуухнууд юм. Өвөл хаяанд ирсэн энэ цагт Цогт-Овоо суманд мөн шинээр хагас автомат уурын зуух ийнхүү өнөөдөр ашиглалтад орлоо.
Ингэснээр дулааны эх үүсвэрээр найдвартай хангагдаж, технологийн хувьд хөгжил дэвшилд хүрч, хөдөө орон нутгийн амьдралын чанар сайжирна.
Тус ажлыг "Шүтээн-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэн "Говийн нарны илч" ХХК ашиглалтад хүлээн авлаа.
Шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р. Сэддорж болон, сумын удирдлагууд, орон нутгийн иргэд оролцож, барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах горимтой нь танилцлаа.