Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Энэ сарын 12-14-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллана

Энэ үеэр УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд сонгогчдын саналыг авч, тэдний үзэл бодол байр суурийг сонсоно.

Өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймагт баригдаж буй Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт болон гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ тавих ажилтай танилцлаа. Монгол Улс, БНСУ хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу манай 10 аймагт Дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байна.

Баянхонгор аймгийн Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт хамгийн хурдацтай явж байгаа талаар тус төслийн инженер М. Алтанбагана танилцууллаа. Энэхүү ДЦС баригдснаар аймгийн төвийн эрчим хүчний хүчин чадал хоёр дахин нэмэгдэх, тогтвортой хэрэглээний халуун устай болох боломж бүрдэх юм. Мөн тогтвортой болон түр ажлын байрууд нэмэгдэнэ.

Баянхонгор сумын 7 байршил газарт гэр хорооллын бохир, дулааны шугам сүлжээ тавих ажил ид өрнөж байна. Ингэснээр хашаандаа халуун, хүйтэн устай болж, орон сууцанд амьдарч байгаагаас ялгаагүй болно. Газрын үнэ цэнэ нэмэгдэх, эдийн засгийн эргэлт сайжрах, үнэ цэнэтэй өв хөрөнгөтэй болох зэрэг иргэдийн амьдралд эрс өөрчлөлт хийх хөдөөгийн сэргэлт юм. Тус аймгийн III багийн иргэн Г.Заяа, нөхөр бид хоёр орон сууцанд орохоор төлөвлөж байсан боловч больсон. Харин одоо хашаандаа сайхан байшин барихаар шийдсэн. Цэвэр, бохир усны сүлжээ гэр хороололд тавигдаж байгаад иргэд маш их баяртай байгаа гэж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан