Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийлээ. Энэ бол манай төсөл, бид бүгд төдийгүй цаашлаад олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчуудын хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ. Энэхүү түүхт үйл явдлыг хамтдаа тэмдэглэхээр “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Элчин сайд Г.Батсүх, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд уурхайн цогцолборт зочилж, Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээний хонхыг амжилттай дуугаргалаа.