Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болголоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр" болгохоор шийдвэрлэжээ. “Автомашингүй өдөр”-өөр Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн болох юм. Мөн Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан