Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЕГ дата төвтэй боллоо
image

"KOICA"-ийн төслөөр улсын бүртгэлийн байгууллага дата төвтэй боллоо

БНСУ-ын “KOICA”-ийн буцалтгүй тусламжаар улсын бүртгэлийн байгууллагын анхан шатны нэгжийн техник хэрэгслийг болон серверийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэжлийн албан хаагчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлжээ. Өнөөдөр/2022.05.10/ “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Дата төв”-ийн нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: KOICA-ийн тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл өнөөдөр албан ёсоор системээ хүлээн авч байна. Улсын бүртгэлийн байгууллага 330 сум, 172 хороо, есөн дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүх нэгжүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Мөн үүнээс гадна сургалт сайн явуулсан. Гадаад, дотоодын сургалтуудад инженер техникийн нарийн мэргэжлийн хүмүүс сургасан нь онцлог байлаа. Бид нар чамгүй хүнд үед энэ төслийг хэрэгжүүллээ. Цар тахлын үед төслийн санхүүжүүлэгчид, оролцогчдын уялдаа сайн байснаас үр дүнд хүрлээ. Улсын бүртгэлийн байгууллага төрийн томоохон хэмжээний цахимжилт, суурь үйлчилгээг үзүүлдэг. Энэ суурь үйлчилгээг тодорхой хугацаанд тоног төхөөрөмжийн ачаар үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Солонгос, Монгол талын гүйцэтгэгч компаниуд мэргэшсэн хүмүүс байлаа. Улсын хэмжээнд хамгийн том мэдээллийн санг бид бий болгож, хадгалдаг, хамгаалдаг, дамжуулдаг. Сервер компьютер мэдээлэл хадгалахаас гадна цааш нь яаж найдвартай хадгалах вэ гэдэг асуудал үүсч буй. Үүнийгээ ч дагасан технологийн шийдлийг хийж чадсан. Жишээлбэл, физик есөн сервер бий. Үүн дээр 94 виртуал сервер үүсгэсэн. Сүлжээний хувьд сүүлийн шийдлийг гүйцэтгэсэн. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ямар нэгэн халдлагаас хамгаалах төхөөрөмжүүдийг суурилууллаа.

1 Сэтгэгдэл
бас л хүнд гарууд шүү, хамар Ганболдын хүсэлтээр гэрлэлтийг нь цуцлаад өгдөг овоо гарууд шүү
Хамгийн их уншсан