Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын А/56 дугаар тушаалын дагуу хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн “Ээлтэй орчин - Эрүүл ирээдүй” чуулганыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022 оны 04 дүгээр сарын 29/ зохион байгууллаа. Нийслэлийн нэгдсэн хэлэлцүүлгийг угтаж есөн дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран дүүргийн хэмжээний хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар хэлэлцүүлгийг 2022 оны 4 дүгээр сарын 15 - 25-ны өдрийг дуустал зохион байгуулж дуусав. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, Асрамж халамжийн байгууллага, Хүүхдийн зуслан, Хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.