Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн орчимд зорчигч тээврийн автобус осолдож нэг хүн газар дээрээ нас барсан харамсаллтай хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Бууцагаан сумын Онцгой байдлын аврах 72 дугаар ангийн алба хаагчид осол гарсан газар очиход Улаанбаатар хотоос Ховдын Цэцэг сумруу явж байсан 21 зорчигчтой автобус онхолдож замын хажуу руу орсон байжээ. Тус аврах ангийн алба хаагчид бэртэж гэмтсэн 12 зорчигчид яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд таван иргэний биеийн байдал нэлээд хүнд, долоон иргэн хүндэвтэр байдалтай байна. Сүүлийн үед баруун аймгуудын нутгаар цаг агаар тааруу, зам хальтаргаа гулгаа ихтэй байгаа тул иргэд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж замд гарахыг анхааруулж байна.