2022 оны 1 дүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 4 сарын 26 нд буюу өнөөдөртөө багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг олгохыг албаны эх сурвалж мэдээллэв.НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас :
1 дүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3 дугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4 дүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгогдох журамтай байдаг.
Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ыг буцаан авдаг болоод зургаан жил өнгөрч байгаа билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг УИХ-аар шинэчилэн баталсан бөгөөд уг хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.