Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг дахин хорихоор боллоо

Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Өнөөдөр /2022-4-21/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Д.Эрдэнэбилэгтэй хамаарал бүхий "Хөтөл" ХХК нь 61,265,000 ам.доллар, "Кью Эс Си" ХХК нь 71,300,000 ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас тус тус авсан. Гэвч түүнтэй нэгдмэл сонирхолтой гэгддэг эдгээр компаниуд Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар буюу Улаанбаатар банкнаас авсан зээлээ хаахад зарцуулсан төдийгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, төрд 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байгаа билээ.  

Түүнчлэн дээр дурдсан Улаанбаатар банк ч мөн адил Д.Эрдэнэбилэгтэй нэгдмэл сонирхолтой хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичигдсээр ирсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан