Унгар улсын Эгер хоттой Булган аймаг хамтын ажиллагаатай хотууд болж байна. Энэ хүрээнд үйлдвэр үйлчилгээ ажлын байр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, дадлагажигч бэлтгэх урьдчилсан хэлэлцээрийг хийжээ.
Мөн Чех улсын Fenip корпорацийн барилга байгууламжтай танилцаж иргэдийн орлого эдийн засагт тохирсон үнэ бүхий евро стандартын орон сууцыг Булган аймагт ирэх 4 сард эхлүүлэх ажлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Булган аймагт Унгар, Чех улсуудын оролцоотойгоор барилгын ханын дулаалгын үйлдвэр, Чех улсын бизнесийн хөрөнгө оруулалтаар пивоны үйлдвэр, ясны үйлдвэр, загасны хоол тэжээлийн үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх боломжтой болов.
Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар