Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо Иргэдийн нийтийн тээврээр өглөө 07-08 цагийн хооронд хамгийн их зорчиж байна Сайдын шуурхай хуралдаанаас гаргасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Хотын дарга Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон сайд Дмитрий Николаевич Гореликт баяр хүргэв. Мөн “Энэ жил Монгол Улс, Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй. Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна” хэмээв.

Мөн Беларусь Улсын “Могилёвлифтмаш” компанитай цахилгаан шат нийлүүлэх гэрээний төсөл болон түүний тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг яаралтай боловсруулан баталгаажуулж, цахилгаан шатыг шинэчлэх ажлыг шуурхай эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик “Могилёвлифтмаш” компанийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, гэрээ байгуулахад бэлэн байгааг онцлов. Түүнчлэн Беларусь Улсад үйлдвэрлэсэн цахилгаан автобус болон замын цэвэрлэгээ, арчилгааны машин, техник нийлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй  байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын зургадугаар хуралдаанаар энэ талаар амжилттай хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан