Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгдүгээр сарын 24-нд зарим замын хөдөлгөөнийг түр хязгаарлана Европын холбоо хүнсний савлагаанд “Бисфенол А” ашиглахыг хориглов ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт 2 дахь хэлэлцүүлэг эхэллээ “Монгол ур чадвар-2025” зохион байгуулагдана Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо Иргэдийн нийтийн тээврээр өглөө 07-08 цагийн хооронд хамгийн их зорчиж байна
46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, аврах ажиллагааны 196 буюу нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан