Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үзвэр үйлчилгээ нээлттэй

Цар тахлын нөхцөл байдал  ойрын жилүүдэд үргэлжлэх магадлал өндөр байгааг олон улсын эрдэмтэд тооцоолсон учраас  Засгийн газар, Улсын Онцгой комиссоос иргэдийг дархлаа сэргээх нэмэлт бүүстэр тундаа хамрагдахыг уриалж, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон бусад асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Засгийн газрын зүгээс цар тахлын амаргүй цаг үед эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримтлан ажиллаж буй. Ковидын үеийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг бууруулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн хамгийн чухал ажил бол нийт хүн амынхаа 65.7 хувийг 2 тун вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлсэн. Гэвч мутацид орсон шинэ хувилбарууд вакцины үйлчлэлийг бууруулж байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд иргэдээ идэвхтэй хамруулах зорилтот ажлыг Монгол Улсын Засгийн газраас улс, нийслэл даяар зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар вакцины 2 тунд нийт хүн амын  69 хувь, 3 дугаар тунд 23 хувь хамрагджээ. 

Харин вакцинжуулалтын нэгдүгээр тундаа хамрагдаагүй 116 мянга, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган иргэн байгаа нь халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга  С.Амарсайхан хэллээ.

 Тэрбээр  “Вакцинтай тулдаа бид хатуу хөл хорио тогтоолгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулж, хичээл сургалтаа танхимаар үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Цаашид Засгийн газар, УОК-ын зүгээс бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүхий л шатанд хангахаар ажиллаж байгаа. Иймд эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” хэмээв.

Өнөөдрөөс урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлсэн. 

Үзвэр үйлчилгээ үзэх иргэд нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж үйлчлүүлнэ. Эсвэл  20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээг газар дээр нь өгч үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газраас нэмэлт бүүстэр тунд зорилтот бүлгийн хамрагдалт 50-иас дээш хувьд хүрсэн тохиолдолд улбар шараас шар түвшинд шилжих зорилт тавьж ажиллаж байна.

3 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгсөн, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт [drmax.hospital@gmail.com ] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Ингээд иргэдийн вакцинд( 3 дахь)хамрагдах, үгүйг хүчээр шийдэж байна даа
Хамгийн их уншсан