Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ:Улбар шараас ногоон түвшин рүү шилжихийн тулд вакцинжуулалтаа идэвхжүүлэх нь зөв

Соёл урлаг, спортын зарим арга хэмжээг заал 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх гуравдугаар тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал.

Нэг зүйлийг ойлгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Хоёр хөршийн тэр дундаа гол эдийн засгийн харилцаатай БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Ганцхан манай улсад хомсдол үүсээгүй. Гэсэн хэдий ч цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Агаарын нислэгээр татан авалтаа хийнэ. Гэхдээ энэ хүнд нөхцөл байдал цар тахлын дараа л алга болно.

Ямартай ч үе шаттайгаар үйл ажиллагаануудыг нээгээд явж байна. Нээхгүй бол болохгүй байна. Хэт их бухимдал бий болж байна. Цаашид ч нээнэ.

Улбар шараас ногоон түвшин рүү шилжихийн тулд вакцинжуулалтаа идэвхжүүлэх нь зөв юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан