Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хороон хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах, нэр, томьёог жигдлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан хөдөө сумдад ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчид урамшуулал олгох арга хэмжээнд хэдэн албан хаагч хамрагдах, хэдий хэрийн зардал гарахыг тодруулсан.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгасан. Эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшуулалд 6.2 тэрбум төгрөг, цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий гэлээ.

Ингээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн “хуулийн төслийн 1 дүгээр 288.5 дахь хэсгийн “тасралтгүй” гэсний дараа “тав болон түүнээс дээш жил” гэж, “алба хаагчид” гэсний дараа “таван жил тутамд” гэж тус тус нэмж,  “урамшлыг 5 жил тутам” гэснийг “урамшууллыг” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Тус хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Тиймээс заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

Үргэлжлүүлэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийх үед эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аваагүй хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Үндсэн хуулийн цэц 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Цэц их суудлын хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсан ч ШЕЗ-ын гишүүдийг томилох тухай асуудалд институц хоорондын тэнцвэртэй оролцоог хангах ёстой гэсэн маргаантай холбоотой шийдвэр гаргаагүй. Үүнээс болж асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Хууль зүйн байнгын хорооны дарга энэ асуудлаар Байнгын хороо хэлэлцэж, мэдээлэл авсан гээд ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ гэсэн хариултыг өгсөн юм. Асуулт, хариулт үүгээр өндөрлөж УИХ-ын дарга хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангах чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өглөө.

Үргэлжлүүлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хэт ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж, цахим гарын үсэг олгох үнээ хэт нэмэх боломжийг хаах ямар зохицуулалт бий вэ хэмээн лавласан. Мөн өв залгамжлал, гэрээ, гэрээслэлийг цахим гарын үсгээс гадна бичлэгээр баталгаажуулах асуудлыг хуулиар хаагаагүй биз дээ гэж асуусан.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Манай улс 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаас хойших 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдоод байгаа. Эдгээр гарын үсгийг нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд л авсан байдаг. 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдсон гэдэг туйлын чамлалттай тоо бөгөөд цахим гарын үсэг нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байна. Хуулийн төсөлд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгаж байгаа. Нийт 2.2 сая гаруй иргэдийн иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгнө. Иргэн бүр цахим гарын үсэгтэй болохоор цахим гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байна гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 
 
 

 

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан