Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Алтай нурууны Төгрөг, Булган, Орхон голын адгаар, усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Хараа, Ерөө, Хэрлэн, Онон,Туул, Хүдэр, Халх, Хархираа болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10-40 см давсан. Мөн Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна.
Долоодугаар сарын 13-нд Орхон гол Орхонтуул сум орчим Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 10-40 см буурах төлөвтэй байна.
Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.
Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс