Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв
Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд
Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа
Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно
ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг
“Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй
Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
COVID-19: Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт:
- Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
- Хорхой, шавьжны устгал хийлгэх
- Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)
Айл өрхөд:
- Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
- Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
- 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
- Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
- Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Булаг, шандын усыг буцалгаж хэрэглэх
- Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
- Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
- Хувцас, хөнжил, гудас, гар, нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
- Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
- Цаг агаарт тохируулан хувцаслах
- Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
- Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
- Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандана уу.
0 Сэтгэгдэл