Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
Шинэ нисэх буудал 7 дугаар сарын 4-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Монгол-Япон хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7-р сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монголын Улсын Засгийн Газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

Олон улс болон орон нутгийн бүх нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу шилжүүлэх болно.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ 7-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир УОК-ын тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдана.

  1. 2021 оны 7-р сарын 4-ний өдрийн 13:00 цаг хүртэл зөвхөн УБ-Нарита (Япон) чиглэлийн 11:50 цагт хөөрөх аялалын зорчигчдыг тийз болон холбогдох бичиг баримтаар, шинэ нисэх буудлын нээлтийн ёслолын арга хэмжээнд  уригдсан зочдыг урилгаар нисэх буудлын 2 дугаар давхарын төв хаалгаар дотогш нэвтрүүлнэ.
  2. Бусад иргэдийг нээлтийн өдрийн 13:00 цагаас хойш нисэх буудлын төв хаалгаар нэвтрүүлэхдээ коронавирусын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэрсэн бол эрүүл мэндийн гэрчилгээ, эсвэл 72 цагийн ПСР-ын шинжилгээний хариуг шалгана. Мөн биеийн халууныг   хэмжиж, ариутгал хийлгэснээр дотогш нэвтэрч дэлгүүр, худалдаа үйлчилгээ, хоолны газраар үйлчлүүлэх боломжтой болох юм.
  3. Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд үйлчлэх  нийтийн тээвэр, такси үйлчилгээний мэдээлэл

Компани

Веб хуудас

Утас

Атибус ХХК

https://transport.ub.gov.mn

93112245

Эрдэм Транс ХХК

https://transport.ub.gov.mn›, erdemtrans_13@yahoo.com

7710-0601, 99994944

Вип такси сервис

Viptaxi1199@gmail.com,

7000-4499

Улаанбаатар такси транспорт сервис

https://www.facebook.com/Ulaanbaatar.Taxi

 EZ cab application

1800-1991

4. Дээрх зохион байгуулалттай холбоотой нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барина уу.

Утас: (976) 7128 7360, 1900-1980, 85050528

Имэйл: Info@nubia-llc.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан