Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
Ерөнхийлөгчийн зарлигаар “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсынхаа гал голомт, хөгжил дэвшлийн үндэс болсон дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэвийн найдвартай хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагналаа.

Одоогоос 62 жилийн өмнө буюу 1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Дулаацуулах байгууламж байгуулалтыг хүлээж авахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” тогтоол гарснаар 9 хүний бүрэлдэхүүнтэй Дулааны шугам сүлжээний газар үүсэн байгуулагдаж, Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжих эхлэл бий болсон.

Анх 9 ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эдүгээ ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцад боловсруулсан дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн 380 км урт дулааны төв шугам, даралт өргөх 10 насос станцаар дамжуулан Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон 12.500 гаруй барилга объектын дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангаж ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдсан 62 жилийн түүхтэй Монгол улсын төвлөрсөн дулаан хангамжийг хариуцан ажиллаж байгаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үе үеийн ахмадууд, удирдлагууд нийт инженер, инженер техникийн ажилчид, харилцагч хэрэглэгчид эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хамт олонд баяр хүргэе.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хамт олон өвөлжилтийн бэлтгэлээ хангах, зуны их засварын ажлуудаа баталсан хугацаа хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд шаардлагатай барилга, үйлдвэрлэл, объектуудыг дулаанаар тасралтгүй хангах үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

1 Сэтгэгдэл
Дулааны сүлжээ ХК ийн хамт олондоо баяр хүргэж ажлын амжилт хүсье.Ганбиж ХХКийн хамт олноос
Хамгийн их уншсан