Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа: 11 сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийгдэж 32 сорьцод коронавирус илэрсэн

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

 

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн.

Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрсэн бөгөөд Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ. Харин нэг нь Алтанбулагийн боомтоор 11 дүгээр сарын 10-нд ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол юм.

Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байгаа.

Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан