Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Moody's агентлаг MMC-ийн зээлжих зэрэглэлийн төлөвийг "Эерэг" болгон сайжруулав

Ирэх 6-12 сарын хугацаанд компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн оновчтой удирдлага нь тогтвортой байхаар байгааг тодотгожээ.Олон улсын зэрэглэл тогтоогч Moody's агентлаг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” байснаас “Эерэг” болгон сайжрууллаа.Үүний зэрэгцээ компанийн зэрэглэлээс гадна сүүлд гаргасан бондын зэрэглэлийг “B3”-т хэвээр хадгалсан байна. Үүнд компанийн бэлэн мөнгөний урсгал тогтвортой хадгалагдаж, хөрвөх чадварыг нь сайн гэж дүгнэсэн нь гол нөлөө үзүүлсэн."Ирэх 6-12 сарын хугацаанд MMC-ийн үйл ажиллагаа болон санхүүгийн оновчтой удирдлага нь тогтвортой байхаар байна" гэж Moody's-ийн шинжээч Даниел Жо мэдэгджээ.Сүүлд "Ухаа худаг" ордын лицензтэй холбоотой Засгийн газрын аудитын дүгнэлт гарснаас хойш MMC-ийн хувьцааны ханш эрчимтэй унаад байгаа юм. Сүүлийн нэг сарын хугацаанд компанийн хувьцаа Хонконгийн биржид 20 орчим хувиар буурч, 5.69 хонконг долларт хүрээд байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан